ЗАВХАН АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ТАНИЛЦУУЛГА

​​​​​​​Нэгдүгээр үе (1921-1933 )

Завхан аймагт Эрүүл мэндийн байгууллагын үндэс суурь нь анх 1927 онд байгуулагдаж байжээ.Энэ нь Яруугийн хүрээн дээр шавилан сууж байсан Лувсанцэрэн,Бор маарамба нар эмчилгээ хийж, 2 орон тоотой ажиллаж байгаад 1929 онд одоогийн Худгийн аманд цэргийн дэвзээний эмнэлэгтэй нэгдэж, 3 гэртэй төвд эмчтэй ажиллаж байсан байна.

1929 онд аймгийн төвд Зөвлөлтийн мэргэжилтэн их эмч Белянскийн удирдлагаар “Докторын газар” нэртэйгээр  тавигджээ.Энэ үед Лодон гэдэг бага эмч ажиллаж байжээ.

Хоёрдугаар үе (1933-1957)

1933 оноос эхлэн аймгийн төвд 5 ортой больниц болсноор эмчилгээ үйлчилгээнийхээ хүрээг тэлж энэ үеэс хүн эмнэлгийн больницын газар нь аймгийн больниц гэж нэрлэгдэн даргаар нь тус аймгийн Шилүүстэй сумын харъяат Зундуй гэдэг хүн ажиллаж байжээ.

Гуравдугаар үе (1957-оноос одоог хүртэл)

1957 оноос “Аймгийн Нэгдсэн эмнэлэг”–ийн зохион байгуулалтанд орж ажиллаж эхэлсэн.

Завхан аймгийн нэгдсэн эмнэлэг нь алба 4, тасаг 14, эмч 57, сувилагч тусгай мэргэжилтэн 138 болон бусад мэргэжилтэнүүдтэй хамтран 71000 гаруй хүн амд хүрч үйлчлэж байна.

Алсын хараа

Эрүүл иргэний төлөө – Эрүүл мэндийн тусламжийн манлайлагч байна.

Эрхэм зорилго

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дэвшилтэт технологи, нотолгоонд тулгуурлан иргэдэд чанар хүртээмжтэй үзүүлнэ.

Мэдээ мэдээлэл

Гишүүн байгууллага

Мэдээлэл

  • Жинст баг
  • 75779944
  • emnelegzavkhan@gmail.com
  • Авто зогсоолтой
  • Картаар үйлчилдэг
  • Эмийн сантай
  • WiFi-тай
  • АТМ-тэй
  • Дуудлагын үйлчилгээтэй
  • Даатгалаар үйлчилдэг
  • Угтах үйлчилгээтэй
  • Лабораторитой
  • Эмчилгээний тасаг
  • Хүлээлгийн танхим

Санал сэтгэгдэлээ бичнэ үү

Санал хүсэлт бичих
Нээлттэй

Цагийн хуваарь

  • Даваа гариг09:00 - 18:00
  • Мягмар гариг09:00 - 18:00
  • Лхагва гариг09:00 - 18:00
  • Пүрэв гариг09:00 - 18:00
  • Баасан гариг09:00 - 18:00
  • Бямба гариг -
  • Ням гариг -

Бидэнтэй нэгдээрэй