АМБУЛАТОРИЙН ТАСГИЙН ТҮҮХ
Тус эмнэлэг 1929 онд Зөвлөлтийн эмч Белянскийн удирдлагаар Докторын газар нэртэйгээр байгуулагдан энэ үеэс амбулаторийн суурь тавигдаж, 1934 онд аймгийн эмнэлэг 2960 хүн үзэж эмчилж сувилж байсан бол 1939 оны байдлаар жилд 13908 хүнд амбулаторийн тусламж үзүүлсэн байна.
1977 онд 160 ортой нэгдсэн эмнэлгийн шинэ барилга ашиглалтанд орсноор байр сууц материаллаг баазын хувьд бэхжиж,биеийн тамир, ус шавар, зүү эмчилгээний төрөлжсөн кабинетууд,мөн уламжлалт эмчилгээний арга барилууд нэвтэрч мэргэжлийн эмч мэргэжилтэнүүдээр бүрэн хангагдан ажиллаж байсан.
Амбулаторийн тасгийн үйл ажиллагаа нь 1969 оноос эхлэн төрөлжиж үйл ажиллагаа явуулсан ба 1981 оноос кабинетийнсистемд шилжин ажилласан.
Завхан аймгийн хүн ардад үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээг жилээс жилд чанар хүртээмжтэй хүргэхийн тулд амбулаторийн тасгийн бүтэц орон тоо, стандарт өөрчлөгдөж одоогоор мэдрэл, чих хамар хоолой,дотор,нүд, зүрх судас, хавдар,сэтгэц, ахмад, шүд,мэс засал гэмтэл согог,БЗДХ, СДЗШ,өдрийн эмчилгээний кабинетууд ажиллажкабинет бүр нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ, оношлогоо эмчилгээ хийж урьдчилан сэргийлэх болон өвчлөлийг эрт ирлүүлэлт , диспансерийн хяналт, сургалт сурталчилгаа өдөрлөгүүдийг зохион байгууланжилд давхардсан тоогоор 98616 хүнд амбулаторийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна. 2018 онд цахим эмнэлэг болсноор иргэдийн хүлээгдэл багасгах,эмч сонгох, цаг товлох үйлчилгээ,утсаар зөвөлгөө авах, кабинет бүр илүү үзлэгхийх гэх мэт үйлчилгээнүүдийг үзүүлж үйл ажиллагаагаа сайжруулан ажиллаж байна.
Алсын хараа:
Дэлхийн жишигт тэмүүлсэн, улсын түвшинд хүрсэн иргэн бүрт ээлтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх
Зорилго:
Эрүүл иргэн, элэгсэг үйлчилгээ, эвсэг хамт олон
Уриа :
Инээмсэглэл,эрч хүч ,эв нэгдэл
Шүдний кабинетийнхан