2019 он -Хүүхдийн тасаг нь:
Нийт 38 ортой, 21 орон тоотой, жилдээ 18 сум, 3 сум дундын эмнэлэг ,нэгдсэн эмнэлгийн хүрээнд үйлчилж, дунджаар 1200-1300 орчим хүүхэд хүлээн авч үйлчилдэг бөгөөд эдгээрээс 30 % яаралтай тусламж шаардлагатай, 60%, тулгамдсан асуудалтай 10% хяналтын хүүхдүүд тусламж үйлчилгээ авдаг ба нийт хүүхдийн 0.5%-ийг 3 дахь шатлалын эмнэлэгт шилжүүлэн ажиллаж байна.
Манай тасаг нь баруун бүсийн АУ-ны сургуулийн дадлагын бааз болоод зогсохгүй орон нутгийн хэмжээнд хүүхдийн эрүүл мэндийн сургалт сурталчилгаа зөвлөгөө өгөх төв болж ажиллаж байна. Тасагтаа эрчимт эмчилгээний хэсгийг өргөжүүлэн ажиллуулж хүүхдийн зонхилон тохиолдох өвчний эмнэл зүйн стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулж 2-догч шатлалын эмнэлгийн тусламжийг бүрэн үзүүлж байна.
Хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүд өөрийн ажилд тулгамдсан асуудал дээр судалгаа хийж нотолгоонд суурилсан асуудлаар удирдлагуудад хүсэлт тавьж олон асуудал шийдүүлж ирсэн. Мөн ДЗОУБ-ын ОНХХ-үүд, АДРА зэрэг олон улсын байгууллагатай нягт хамтран ажиллаж төсөл хөтөлбөр хэрэгжүүлснээр хүүхдийн поликлиникийн гал тогоо, нөхөн сэргээх палатуудыг тохижуулж, орчин үеийн эмнэлгийн багаж тоног төхөөрөмжөөр хангагдаж сургалт сурталчилгааг тасралтгүй системтэйгээр явуулж ирлээ.
Хүний нөөц тасгийн зохион байгуулалт:
Ээлжийн сувилагчаар :
Үйлчлэгчээр:
Тасгийн амжилт:
1996 онд анх АНЭ, Сонгино сумын эмнэлэг Хүүхдэд ээлтэй эмнэлгийн болзол шалгуурыг хангаж Хүүхдэд ээлтэй эмнэлэг болсон.
1997-2006 онуудад Бүх сумын эмнэлгүүд хүүхдэд ээлтэй эмнэлэг болсон
2007 онд Хүүхдэд ээлтэй аймгийн шалгуурыг ханган Хүүхдэд ээлтэй аймаг болсон.
2000 онд Зудын үеэр 5 хүртэлх насны хүүхдийн хүүл тэжээлийн дутал 17%-д хүрч 2001 онд бүх сумын эмнэлгүүдэд урьдчилан сэргийлэх тарилга хариуцсан бага эмчийн орон тоог бүтцэд оруулан сар бүр хүүхдүүдийн өсөлтийг хянаж үнэлэх үйл ажиллагааг сайжруулсанаар 2003 онд 5 хүртэлх насны хүүхдийн хоол тэжээлийн дутал 1.3%-д хүрч бууруулан “Эх хүүхдийн хоол тэжээлийг дэмжигч” байгууллагаар шалгарч НҮБ-ХАС-аас цом өргөмжлөл авч амжилт гаргасан.
Жилийн эцсийн ажлын үзүүлэлтээр:
2004 онд 3-р байр, 2005-2006 онуудад 2-р байр, 2007-2008, 2009 онуудад “Байгууллагын оны тэргүүн”-ий тасгаар, 2010 онд 2-р байр, 2011 онд “Оны тэргүүний тасаг”-аар, 2014 онд 3-р байранд, 2015 он 2-р байр, 2017 оны Чанарын уралдаан аянд 2-р байр, 2-р улирлын чанарын үнэлгээгээр 2-р байрт шалгарч ажил үйлсээрээ тэргүүлж байна.