Мэндчилгээ


Арилдий Болормаа

 Эх орныхоо хөгжил дэвшил, хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах их үйлсийн төлөө эрдэм мэдлэг, хүч оюунаа зориулж, нотолгоонд суурилсан шинэ үеийн эмчилгээ оношлогоог хөгжүүлэхэд залуу нас оргилуун хүслээрээ жигүүрлэн энэрэнгүй үйлсийн төлөө сэтгэлээ чилээн зүтгэж байгаа яваа эрүүл мэндийн салбарын хөгжлийг түүчээлэгч үе үеийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, ахмад буурлууд болон нийт ажилчиддаа 90 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

            Модон чагнуур, мэдрэхүйн тусламжаар оношлон эмнэлгийн тусламж  хөгжиж эхэлснээс хойш өнөөдөр шинжлэх ухаан технологийн өндөр түвшинд хүрч дэлхийн брэнд болсон орчин үеийн тоног төхөөрөмжөөр оношлон эмчлэх , урьдчилан сэргийлэх арга хэмжээ бүрэн төгс хөгжиж хүн амын өсөлт, дундаж наслалт нэмэгдсэн сайхан амжилтаар 90 жилийн ойгоо угтаж байна. Зах зээл ардчилалын нийгмийн чөлөөт хөгжлийн явцад эмнэлгийн маань гадаад, дотоод харилцаа өргөжин тэлж, Франц, Тайван, ОХУ, Япон, Австрали зэрэг олон оронтой харилцаа, хамтын ажиллагаатай болж нарийн мэргэжлийн эмч нарын хамтарсан үзлэг, туршлага солилцох, ажлын байрны сургалтанд оролцсон амжилт бүтээлээр дүүрэн байна.

            Эмнэлгийн тусламжийн чанар хүртээмж сайжран орон нутагтаа оношлогоо, эмчилгээ хийлгэх бүрэн боломж бүрдлээ. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах олон арга хэмжээнүүдийн хүрээнд аймгийн нэгдсэн эмнэлэгт шинэ эмчилгээ, үйлчилгээ, технологийг нэвтрүүлж, тоног төхөөрөмжөөр хангагдсан технологийн дэвшлийн түүхэн он жилүүд боллоо.

            Бид салбартаа ямагт манлайлагч байж, эрүүл мэндийн салбарын түүчээ нь болж эрүүл мэндийн салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсоор, хөгжүүлсээр шинэ түвшинд гаргасаар байх болно. Бид дараагийн хөгжлийн түүхээ өөрсдийн хүчээр бүтээсээр, хөгжүүлсээр бидний түүх үргэжлэсээр байх болно.

            Эх орны минь эрхэм баялаг хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах ариун үйлсэд хүчин зүтгэж яваа мэргэжил, зорилго нэгт хамт олондоо ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

СҮҮН ЦАГААН СЭТГЭЛ ТАНЬ ЦАЦЛЫН ЕСӨН ДУСАЛ БАЙГ

СҮҮДЭРГҮЙ АРИУН ҮЙЛС ТАНЬ МӨНХИЙН ГЭРЭЛ БАЙГ.

          Ажилласан байдал:

1996 онд Завхан аймгийн НЭМТөвд өрхийн эмч

1999 онд Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн нүдний эмч

2011 онд Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн чанарын албаны дарга

2012 онд Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга

2013онд Завхан аймгийн Нэдсэн эмнэлгийн нүдний эмч

2016 оноос одоог хүртэл Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчээр

         Сурсан байдал:

1989-1996 онд АУИС-ийн эмчилгээний анги

1988-1999 онд Нүдний эмчийн резидент

2003,2008 онд Нүдний эмчийн мэргэжил дээшлүүлэх курс

2003 МҮЭХ-ны багш арга зүйч

2005 онд МҮЭХ-ны “Залуу удирдагчийн дээд курс”

2013-2015 онд Түшээ хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн

         Зэрэг хамгаалсан байдал:

2009 онд Нүдний эмчийн мэргэжлээр ахлах зэрэг хамгаалсан

         Шагнал:

2006  онд ЭМЯ-ны Жуух бичиг

2008 онд Эрүүлийг хамгаалахын Тэргүүний ажилтан

2004,2009 онд Байгууллагын “Оны тэргүүн”

2011 онд “Аймгийн аварга” эмч

2011 онд МЭМАҮЭХолбооны “Тэргүүний удирдагч”

 Хүндэтгэсэн Ерөнхий эмч А.Болормаа




Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Клиникийн профессор эмч  Г.Ганчимэг

Ажилласан байдал:

1996-1998 онд Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн өрхийн эмч

1999-2001 онд Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн Арьс гоо заслын тасгийн эрхлэгч

2002-2004 онд Завхан аймгийн Түдэвтэй, Сонгино сумдын СДНЭ-т эмэгтэйчүүдийн эмч

2005-2007 онд Завхан аймгийн Цагаанхайрхан, Алдархаан сумдад салбарын эрхлэгч эмч

2008-2010 онд Завхан аймгийн ЭМГ-ын Нөхөн үржихүй хариуцсан мэргэжилтэн

2010-2012 онд Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмэгтэйчүүдийн эмч

2012-2017 онд Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч

2017 оноос одоог хүртэл Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга

 Сурсан байдал:

1996 онд АУИС-ийн Эмчилгээний анги

1998 онд АУИС-ийн Арьс гоо засал БЗДХ-ын резидентур

2002 онд АУИС-ийн Эх барих эмэгтэйчүүдийн резидентур

2007 онд ЭМШУИС-ийн Эмэгтэйчүүдийн ЭХО-ны мэргэжил олгох зурс

2009 онд ЭМШУИС-ийн Эмэгтэйчүүдийн хавдрын мэс заслын мэргэжил дээшлүүлэх зурс

2013 оны ОХУ-н Иркутск хотод эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслын мэргэжил дээшлүүлэх курс

Боловсролын зэрэг:

2005 онд Анагаах ухааны магистр

2013 онд Эх барих эмэгтэйчүүдийн Ахлах зэрэг

2018 онд Эх барих эмэгтэйчүүдийн эмчийн Тэргүүлэх зэргийг тус тус хамгаалсан

Шагнал:

1998 онд МХЗЭ-н алтан медаль

2003 онд Хойд бүсийн “Манлай эмч”

2006 онд ЭМЯ-ны Жуух бичиг

2011 онд Аймгийн нэгдсэн эмнэлгийн “Чадварлаг эмч”

2011 онд Эрүүлийн хамгаалахын “Тэргүүний ажилтан” цол тэмдэг

2012, 2014 онуудын Нэдсэн эмнэлгийн "Оны аварга эмч"

2014 онд Завхан Аймгийн "Сайн үйлст эмч"

2015 онд Аймгийн эрүүл мэндийн системийн “Шилдэг эмч”

2016 онд Аймгийн "Аварга эмч" хүндэт өргөмжлөл

2016 онд Хөдөлмөрийн хүндэт медаль

Гишүүн байгууллага

Мэдээлэл

  • Жинст баг
  • 75779944
  • emnelegzavkhan@gmail.com
  • Авто зогсоолтой
  • Картаар үйлчилдэг
  • Эмийн сантай
  • WiFi-тай
  • АТМ-тэй
  • Дуудлагын үйлчилгээтэй
  • Даатгалаар үйлчилдэг
  • Угтах үйлчилгээтэй
  • Лабораторитой
  • Эмчилгээний тасаг
  • Хүлээлгийн танхим

Санал сэтгэгдэлээ бичнэ үү

Санал хүсэлт бичих
Нээлттэй

Цагийн хуваарь

  • Даваа гариг09:00 - 18:00
  • Мягмар гариг09:00 - 18:00
  • Лхагва гариг09:00 - 18:00
  • Пүрэв гариг09:00 - 18:00
  • Баасан гариг09:00 - 18:00
  • Бямба гариг -
  • Ням гариг -

Бидэнтэй нэгдээрэй