Захиргаа, аж ахуй

ЗАВХАН АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ТАНИЛЦУУЛГА

Хөгжлийн товч түүх

Нэгдүгээр үе (1921-1933 )

Завхан аймагт Эрүүл мэндийн байгууллагын үндэс суурь нь анх 1927 онд байгуулагдаж байжээ.Энэ нь Яруугийн хүрээн дээр шавилан сууж байсан Лувсанцэрэн,Бор маарамба нар эмчилгээ хийж, 2 орон тоотой ажиллаж байгаад 1929 онд одоогийн Худгийн аманд цэргийн дэвзээний эмнэлэгтэй нэгдэж, 3 гэртэй төвд эмчтэй ажиллаж байсан байна.

1929 онд аймгийн төвд Зөвлөлтийн мэргэжилтэн их эмч Белянскийн удирдлагаар “Докторын газар” нэртэйгээр  тавигджээ.Энэ үед Лодон гэдэг бага эмч ажиллаж байжээ.

Хоёрдугаар үе (1933-1957)

1933 оноос эхлэн аймгийн төвд 5 ортой больниц болсноор эмчилгээ үйлчилгээнийхээ хүрээг тэлж энэ үеэс хүн эмнэлгийн больницын газар нь аймгийн больниц гэж нэрлэгдэн даргаар нь тус аймгийн Шилүүстэй сумын харъяат Зундуй гэдэг хүн ажиллаж байжээ.

Гуравдугаар үе (1957-оноос одоог хүртэл)

1957 оноос “Аймгийн Нэгдсэн эмнэлэг” –ийн зохион байгуулалтанд орж ажиллаж эхэлсэн.

1950 оноос эхлэн аймгийн эмнэлгийг их эмч, дээд мэргэжлийн хүн удирдах болж, орон нутгийн  эмнэлгийн байгууллагуудыг нэгдсэн удирдлагын дор зохион байгуулж,1952 онд аймгийн больницыг 50 ортой болгон өргөтгөж,1954 онд хүүхдийн тасаг,мэс заслын тасгийг төрөлжүүлэн байгуулсан.

1977 онд 160 ортой нэгдсэн эмнэлгийн шинэ барилга ашиглалтанд орсноор байр сууц материаллаг баазын хувьд бэхжиж,хөдөлмөр,биеийн тамир,ус,шавар,зүү зэрэг эмийн бус эмчилгээний төрөлжсөн кабинетууд,мөн уламжлалт эмчилгээний арга барилууд нэвтэрч, мэргэжлийн эмч мэргэжилтэнүүдээр бүрэн хангагджээ.

Тус аймгийн нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчээр

  1. С.Бархас 1977-1981 он
  2. Ц.Ишдорж 1981-1987 он
  3. М.Авирмэд 1987-1992 он
  4. М.Дуламжав 1992-1993 он
  5. Б.Энэбиш                      1993-1996 он
  6. Д.Даваасамбуу   1996-1999 он
  7. М.Балжинням   1999- 2000 он
  8. Ш.Магван 2000-  2006 он
  9. Ц.Ишдорж 2006- 2008 он
  10. Д.Жавзмаа   2008- 2012 он
  11. М.Үржинханд 2012-2016  он
  12. Г.Цогзолмаа 2016- одоог хүртэл ажиллаж байна.

1987 оны 9 сард Нэгдсэн эмнэлгийн дарга буюу Стационарын даргаар М.Авирмэд, Амбулаторийн дарга Ё.Тэрбиш, Аж ахуй инженер техникийн даргаар Н.Гэлэграаш нар томилогдож ажиллаж байсан байна. Энэ тасаг дотор захиргааны ажилтанууд хамрагдаж байжээ.Хожим захиргаа аж ахуйн тасаг тусдаа гарч удирдлагын баг ажиллах болсон.

Эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар:

  1. Б.Сосорбурам  1977-1981 он
  2. Б.Гунгааням                               1981-1992 он
  3. М.Балжинням 1992-1996 он
  4. Л.Лхамсүрэн 2000-2008 он
  5. У.Оргил                           2008-2011 он
  6. Г.Цогзолмаа   2012-2013 он
  7. А.Болормаа                              2013 -2017 он
  8. Д.Уранбилэг   09.01-с одоог хүртэл

Аж ахуйн даргаар:

             1 .Н.Гэлэграаш                              1974-1976 он

  1. Ц .Чулуун                                  1976-1979 он
  2. Д.Намжилдорж                1979-1981 он
  3. Н.Гэлэграаш    1981-1995 он
  4. Х.Энх-амгалан                           1995-1997 он
  5. Д.Лханаажав                              1997-1998 он
  6.    Н.Гэлэграаш                              1998-2006 он
  7. Жамбал                                      2006-2009 он
  8. Н.Рэнцэндорж                            2009 оноос одоог хүртэл   

 

Хүний нөөцийн ажилтанаар Энэбиш,  Ё.Ууганбаяр 1982-2013, Ш.Роломсүрэн 2013 оноос одоог хүртэл ажиллаж байна.

Ерөнхий санхүүчээр  Ариунаа,Норолхоо, Авирмэд, Д.Чимэддолгор, Б.Амарзаяа нар, 2002 оноос А.Хандаа одоог хүртэл,  ня-бодогчоор Бат-энх, Ишиймаа, З.Оюунчимэг,  1996 оноос    Ө.Найдансүрэн, 2016 оноос Л.Хажидсүрэн нар ажиллаж байна.

Няраваар Дамдинсүрэн, Сольхүү, Банзрагч, Туваанжав, Нина, Дарьзав, Н.Дуламсүрэн, Ц.Сүрэн, Т.Сарантуяа, 2008 оноос И.Сүхбаатар, 2010 оноос Б.Нарантуяа нар ажиллаж байна.

Мөнгөний няраваар Дамбадаржаа, Я. Дэлгэрмаа, Л.Хажидсүрэн, 2017 оноос Ж.Ууганбат ажиллаж байна.

Статистикч бага эмчээр  Наранцэцэг, Пунцагдулам, Бадамдорж, Долгорсүрэн, Должин, Оюунцэрэн, Д.Бямбаа, Балжинням, Малчаав, Догсмаа, Д.Жинжигмаа, Б.Хургаа, Ц.Эрдэнэчимэг, Цэрэндондов, Б.Шүрэнцэцэг, Н.Алимжимс, 2002 оноос Н.Оюунчимэг одоог хүртэл, 2018 оны 9 сараас М.Мягмарсүрэн, 2013 оноос З.Жавзмаа эрүүл мэндийн эдийн засагчаар төгсч ирээд статистикчээр ажиллаж байна.

2001 оноос Нийгмийн Даатгалын сангаас санхүүжилт авах болсонтой холбогдож ЭМДаатгал хариуцсан бага эмчтэй болж Л.Пүрэвжав 2001-2013 он хүртэл ажиллаж гавъяаны амралтанд гарч одоо Б.Баярсайхан ажиллаж байна.

Сувилахуй алба :

Дулмаа, Бадам, О.Оюунцэцэг, Д. Бадамсүрэн, С.Болормаа, Д.Бямбаа,

Чанарын алба: Нэгдсэн эмнэлгийн даргын 2004 оны 82 тоот тушаалын дагуу Нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын албаны ажиллах журам гарч 2007 оны 12-р сарын 12 ний өдрийн 224 тоот тушаалын дагуу ЭЭОДарга Л.Лхамсүрэн Чанарын албаны даргаар анх томилогдон ажиллаж байсан.

Чанарын албаны дарга нар:

 

  1. М.Үржинханд 2002-2003 он
  2. Г.Дашдаваа 2004-2005 он
  3. Ц.Ишдорж 2006-2009 он
  4. Г.Цогзолмаа     2010-2011 он
  5. М.Үржинханд 2011-2012 он
  6. Л.Роломсүрэн 2013-2014 он
  7. Ц.Цэндсүрэн 2015-2016 он
  8. Д.Жавзмаа 10.сар -12 сар
  9. Ц.Чимэдцогзол 2017-2018 3 сар
  10. Д.Загдбазар 2018 3 сараас одоог хүртэл

 

Чанарын менежерээр ажиллаж байсан хүмүүс:

  1. Х.Энхмаа 2002-2006 он
  2. Ш.Роломсүрэн 2009-2013 он
  3. Б.Уугантөгс 2014-2015 он
  4. С.Отгонцэцэг 2015-2016 он
  5. Т.Батчимэг 2016-2017 он
  6. П.Болормаа 2018- одоог хүртэл ажиллаж байна.

Гишүүн байгууллага

Мэдээлэл

  • Жинст баг
  • 75779944
  • emnelegzavkhan@gmail.com
  • Авто зогсоолтой
  • Картаар үйлчилдэг
  • Эмийн сантай
  • WiFi-тай
  • АТМ-тэй
  • Дуудлагын үйлчилгээтэй
  • Даатгалаар үйлчилдэг
  • Угтах үйлчилгээтэй
  • Лабораторитой
  • Эмчилгээний тасаг
  • Хүлээлгийн танхим

Санал сэтгэгдэлээ бичнэ үү

Санал хүсэлт бичих
Нээлттэй

Цагийн хуваарь

  • Даваа гариг09:00 - 18:00
  • Мягмар гариг09:00 - 18:00
  • Лхагва гариг09:00 - 18:00
  • Пүрэв гариг09:00 - 18:00
  • Баасан гариг09:00 - 18:00
  • Бямба гариг -
  • Ням гариг -

Бидэнтэй нэгдээрэй