Action Mongolia ТББ-ын хөрөнгө оруулалт хийлээ.

Францын Action mongolia ТББ-аас хэвлийн хөндийн OLYMPUS дурангийн мэс заслын тоног төхөөрөмж, Германы CARL ZEISS нүдний мэс заслын микроскоп, мөн нүдний үзлэгийн 5 төрлийн аппаратыг үнэ төлбөргүй манай эмнэлэгт бэлэглэлээ. Энэ сайхан сэтгэлт хүмүүс бидний өмнөөс Францын иргэдээс хандив гуйн хөрөнгө босгон хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг ЗАВХАНЧУУДАД өглөө. Та бүхэндээ маш их баярлалаа. Цаашдын хамтын ажиллагаандаа амжилт хүсье.